7575-3535
9903-1256
Зурвас илгээх Онлайн хэмнэлт Лизинг Facebook

APC Back-UPS 650VA тог баригч


174,900 ₮ (3% хямд)

Сагслах
Шэйрлэх:

Компьютер болон электрон тоног төхөөрөмжийг цахилгаан эрчим хүчээр хангах, цахилгааны хэлбэлзлээс хамгаалах зай хураагуур бүхий тэжээлийн үүсгүүр

Шнайдер Электрикийн АPC брэндийн Back-UPS 650 загварынүл тасрах тэжээлийн төхөөрөмж нь богино хугацааны цахилгааны тасалдал үүссэн үед таны компьютер болон электрон тоног төхөөрөмжийг цахилгаан эрчим хүчээр хангаж, цахилгааны үелзэл болон хэлбэлзлээс үүсэх гэмтлээс хамгаална. Автомат хүчдэл тохируулагчтай APC Back-UPS 650 төхөөрөмж нь хүчдэлийн ихсэлт ба бууралтыг эгшин зуур тохируулах чадвартай бөгөөд ямар ч төрлийн холбогч залгуурыг ашиглах боломжтойгоороо онцлог юм. Уг төхөөрөмж нь APC Back-UPS-ийн бусад стандарт загваруудтай хосолж ажилладаг бөгөөд тохиолдож болзошгүй хүчдэлийн уналт болон мэдээллээ алдах аюулаас хамгаалах төгс төхөөрөмж байх болно.   

 

Бүтээгдэхүүний онцлог:

LЕD индикатор болон дуут дохионы хослол

Төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, цэнэглэгдсэн эсэхийг гэрлэн болон дуут индикаторын тусламжтайгаар хялбар хянах боломжтой.

Хүчдэлийн автомат тохируулга нь “нэг шатлалаар өсгөх” ба “нэг шатлалаар бууруулах” горимоор зай хураагуурын цэнэгийг урсгахгүйгээр хүчдэлийн хэлбэлзлийг эгшин зуур тохируулдаг тул хүчдэлийн ихсэлт, багасалт гарах үед ажлаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Зай хураагуурын холбогч нь батерейн ашиглалтын хугацааг уртасгах ба төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангана.    

“Зай хураагуураас тэжээгдэх хэлбэлзлийн хамгаалалт” бүхий 2 ширхэг универсал залгууртай

Процессор болон дэлгэцийг цахилгаан эрчим хүчний тасалдал болон хэлбэлзлээс хамгаална.

Автомат оношилгоо нь автоматаар өөрийн ажиллагааг шалгаснаар зай хураагуурын солих хэрэгцээг тодорхойлж, шаардлагатай нөхцөлд ашиглахад бэлэн байгаа эсэхийг баталгаажуулна.

2 жилийн баталгаа дагалдах ба техникийн туслалцаа, зөвлөгөөг утас болон онлайнаар үнэгүй олгоно.


 

Back-UPS 650 төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд

Загварын дугаар

BX650LI-MS

 

Гаралт

Гаралтын чадал

650 ВА / 325 Вт

Гаралтын хүчдэл / Давтамж (төхөөрөмж дээрх)

230 В / 45-65 Гц

Гаралтын хүчдэл / Давтамж (зай хураагуур дээрх)

230 В +/- 10%, 50 эсвэл 60 Гц +/-1 Гц (авто-мэдрэгч)

Гаралтын холболтууд

2 ширхэг олон төрлийн залгуур холбогч (нөөц зай хураагуур ба хэлбэлзлийн хамгаалалттай )

Долгионы хэлбэрийн төрөл

Синусойд долгионы хэлбэрт дөхүүлсэн алхамт төрөл

 

Оролт

Оролтын хүчдэл / Давтамж

170 -280 В / 50/60 Гц +/- 1 Гц (үндсэн тохиргоо: 50Гц)

Оролтын холболт

NEMA5-15P

 

Хэлбэлзлийн хамгаалалт

Хувьсах гүйдэл-Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийн хамгаалалт

Гаралт бүрд

 

Овор

Бүтээгдэхүүний хэмжээ (өндөр, өргөн, урт)

142 x 101 x 300 мм

Бүтээгдэхүүний жин

4.4 кг

Баглаа боодол/Тээвэрлэлтийн хэмжээ (өндөр, өргөн, урт)

223 x 143 x 347 мм

Баглаатай/Тээвэрлэх үеийн жин

4.6 кг

Өнгө

Хар

UPC код

731304318187

 

Зай хураагуур

Зай хураагуурын төрөл

Нэмэлт үйлчилгээ шаардлагагүй, битүүмжлэгдсэн хар тугалган хүчил бүхий гоожилтын хамгаалалттай зай хураагуур

Зай хураагуурын чадал

12 В, 7 Ац

 

Ажиллагааны хяналт

Дохиолол

LED гэрэл, дуут дохиолол  

Мэдрэх үзүүлэлт, хүчдэлийн хэмжээг шилжүүлж тохируулах

Бага, дунд (үндсэн тохируулга), өндөр

 

 Эрчим хүч үнэтэй ч, хэмнэж сурах нь ҮНЭГҮЙ.

Эрчим хүчний онлайн их сургуульд үнэгүй суралцаж, эрчим хүчний хамгийн сайн хэмнэгч болоорой.

www.SEreply.com хаягаар орж, 53500М кодоор бүртгүүлнэ үү.

 

 

 

Сэтгэгдэл бичих, асуулт асуух

Та зөвхөн энэхүү бараатай холбоотой асуулт оруулна уу!.