Дэлхийн хамгийн дэвшилтэт үйлдлийн систем iOS 8 -ийг танилцууллаа
Өнгөрсөн даваа гариг буюу 6 сарын 2-нд Улаанбаатарын цагаар шөнийн нэг цагт Apple компани WWDConference дээрээ өөрийн бүтээгдэхүүн болох iPhone, iPad, iPod-ндоо зориулагдсан үйлдлийн системийн шинэчилсэн загвараа олны танилцуулсан ба ирэх намраас iPhone, iPad, iPod хэрэглэгч нар энэхүү шинэ үйлдлийн системийг хэрэглэх боломжтой болох юм. Ингээд та бүхэнд энэхүү шинэ дэвшилтэд үйлдлийн системийг товч танилцуулахаар бэлтгэлээ.
.jpg)
Photos. Дурсамжтай мөч бүр тань таны бүх төхөөрөмжид.
Дарсан бүхий л зураг болон зургийн цомгууд, түүнчлэн зургаа засварлахад хүртэл iCloud-ийн зургийн цомогт ордог болсон нь таны iCloud бүртгэлтэй Apple-ийн бүтээгдэхүүнүүд дээр автоматаар нэмэгддэг болжээ. Гэхдээ iCloud-ийн гишүүнчлэлтэй болсноор энэхүү програм дээрээ 5GB багтаамж үнэгүй авах боловч багтаамжийг нь нэмэгдүүлэхийн тулд төлбөр төлөх хэрэгтэй юм.
Messages.Таныг илүү ойртуулна.
iMessage-ээр өөрийн дуу хоолойгоо бичиж илгээх боломжтой болсноос гадна, бичлэг, тухайн агшинд байгаа байрлалаа илгээдэг болжээ. Энэ нь iMessage-ийг хэрэглэхэд хялбар, илүү сонирхолтой болгож group chat-тай болжээ.
.jpg)
Гэр бүлээрээ хуваалцъя!
Гэр бүлийн зургаан гишүүнтэйгээ iTunes, iBooks, болон App Store-оос худалдан авсан аппликэйшнээ дундаа ашиглах боломжтой. Зөвхөн ганцхан гишүүн нь л шинэ дуу, кино, апп худалдан авахад бусад бүх гишүүд нь үнэгүй авах юм. Түүнчлэн гэр бүлийн зураг, тэмдэглэлт үйл явдал зэрэг олон зүйлсийг хуваалцах боломжийг нээж өгсөн.
iCloud Drive. Бүх төрлийн файл таны бүх төхөөрөмжин дээр.
Presentation, PDF, зураг, тэмдэглэл зэрэг бүхий л хэлбэр дээрх файлууд дээр ажиллаж болно. Түүнчлэн ямар ч төхөөрөмж дээр хэрэглэж болох ба МАС эсвэл суурин компьютэр дээр ашиглаж болно.
Health.Эрүүл мэнд, дасгал хөдөлгөөндөө байнгын анхаарал тавих нь.
.jpg)
Зүрхний хэмээ хянах, хэр их калори шатааж байна зэрэг эрүүл мэндийхээ тухай мэдээллийг өөрөө хянаж байх боломжийг олгожээ. Эрүүл мэнд болон дасгал хөдөлгөөнийхөө тухай бусадтай ярилцаж, санал зөвөлгөө хуваалцах юм.
.png)
iPhone, iPad, Mac-ийн хослол.
Аль нэгэн төхөөрөмж дээр и-мэйл бичиж байгаад өөр нэгэн дээр нь үргэлжлүүлж, iPhone дээр ирсэн дуудлагааiPad болон Mac дээрээ хүлээн авах мэссеж илгээх гэх мэт Apple-ийн төхөөрөмжүүдийг зэрэг ашиглах болсон.
.png)
Мөн түүнчлэн хайлтын систем болох Spotlight ба гар (keyboard) маш ухаалаг болсноос гадна notification ирэх болон хариулахад хялбарчилж өгсөн. Хамгийн сонирхолтой нь гэрийн ухаалаг электрон хэрэгслүүдтэй хослон ажиллана. Энэ нь хаалга түгж, гэрэл унтраа, гаражийг хаах зэрэг зааварчилгаа iPhone5s-ээс өгч зүгээр л суугаад бүгдийг удирдах боломжтой болж байгаа юм.
Энэхүү дэвшилтэт загвар нь iPhone 4s, iPhone5, iPhone5s, iPod touch 5th generation, iPad 2, Retina дэлгэцтэй iPad, iPad Air, iPad mini, Retina дэлгэцтэй iPad mini дээр update хийгдэж болно. iOS 8 нь хүмүүсийн харилцаа холбоог улам хөгжилтэй, энгийн хялбар болгон, хүний бүхий л хэрэгцээ шаардлагыг хангахуйцаар шинэчлэгдэн гарчээ.
Apple-ийн үнэнч хэрэглэгч та бүхнийг PC mall төв дэлгүүрийн 2-р давхарт байрлах Apple show room-д хүрэлцэн ирж Apple-ийнбүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг сонирхохыг урьж байна.
Facebook хаяг: www.facebook.com/PcMallOfficial
Twitter хаяг: www.twitter.com/PcMallOfficial
Утас: 70113535, 9400-0291