• Ажлын өдөр: 09:00-21:00, Амралтын өдөр: 11:00-19:00
  • ОНЛАЙН ХУДАЛДАА 7575-3535 9990-3535 9335-3535 9595-3535 9903-1256
Ангилал
Хэрэглээний Лизинг зээлийн анкет бөглөх

“ПИ СИ МОЛЛ” ХХК МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН “АЛТАН ТҮНШ”-ЭЭР ДЭМЖИН АЖИЛЛАНА

Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээн болох хөл бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн тэмцээний “Алтан түнш”-ээр цахим технологи, цахилгаан барааны дэлгүүр “Пи Си Молл” ажиллахаар болж өнөөдөр Монголын Хөл Бөмбөгийн Холбоотой хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Дэлхийн №1 үзэгчтэй спорт болох хөл бөмбөгт хөрөнгө оруулах нь хамгийн ашигтайд тооцогддог. Тиймээс ч дэлхийн хэмжээний томоохон компаниуд энэ салбарт хөл тавьсаар байна. Энэ жишгээр “Пи Си Молл” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хөл бөмбөгийн ертөнцөд хөл тавьж байгаа нь бусад байгууллагуудад үлгэр жишээ болохуйц үйл явдал болж байгааг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар онцолсон юм.
 
Талууд 1 жилийн 200.000 сая төгрөгийн гэрээг байгуулсан бөгөөд тэн хагасыг  мөнгөн дүнгээр, үлдсэн үнийн дүнд МХБХ-г техник технологийн хувьд дэмжин ажиллахаар тохиролцсон байна. Спортыг дэмжигч “Пи Си Молл” ХХК-ний хувьд дэлхийн шилдэг брендүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг бөгөөд Монголын Үндэсний Дээд Лигт, “ Hisense “ брэндийг онцолж байна. “Hisense” бренд нь Францын Пари Сен Жермейн багийн ивээн тэтгэгчээр ажилладаг төдийгүй ОХУ-д зохиогдсон 2018 оны Хөл Бөмбөгийн ДАШТ-ий албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж, 2020 оны Европын Аварга Шалгаруулах тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. .
 
Ийнхүү Монголын томоохон компани хөл бөмбөгийн ертөнцийг илүү өрсөлдөөнтэй, үзүүштэй болоход хөл тавьж хөл бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад хөл бөмбөг сонирхогчид, хөгжөөн дэмжигч, багш дасгалжуулагч нар гүн талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа.
 
НЭГ БАГ - НЭГ ЗОРИЛГО