• Ажлын өдөр: 09:00-21:00, Амралтын өдөр: 11:00-19:00
  • 7575-3535 9903-1256 9990-3535 9335-3535 9595-3535
Ангилал

Laser Egg + CO2 агаарын чанар хэмжигч

Модел:
Барааны код:
Хадгалах
495,000₮
Борлуулагч:
PC mall
Агуулахад байгаа
Улаанбаатар
Хүргэлттэй
Laser Egg + CO2 агаарын чанар хэмжигч

Тайлбар

PM2.5 буюу нарийн тоосонцор
PM2.5 бол агаар дахь 2.5 микрометрээс жижиг аэродинамик эквивалент диаметртэй, амьсгалын замаар хүний биед нэвчин эрүүл мэндийг удаан хугацаанд муутгадаг тоосонцор. PM2.5-н түгээмэл байдаг эх үүсвэрүүд бол тоос тоосонцорууд, бүх төрлийн яндангийн утаа (гэр, машин, үйлдвэр, станц) ба уур, ойн түймэр, тамхины утаа, лаа тосон гэрлийн утаа униар байдаг.
CО2 буюу карбон диоксид
СО2 буюу карбон диоксид нь байгалиас ялгарч агаар мандалд дэгдэж буй хий юм. Нүүрстөрөгчийн нэг атом ба хүчилтөрөгчийн хоёр атомоос бүрдэх карбон диоксид нь хүрээлэн буй орчин, цаг уур, хүний биед онцгой үүрэг гүйцэтгэнэ. Карбон диоксид нь ургамал нарны гэрлээс үр жимсээ боловсруулах фотосентизийн гол найрлагын нэг бөгөөд карбон диоксидгүйгээр дэлхий дээр ургамал оршин тогтнох боломжгүй юм. Гэхдээ дотор агаар дахь карбон диоксидийн түвшин хэт өндөр бол Таны тархины үйл ажиллагаа ба эрүүл мэндэд халтай.
Карбон диоксид дэлхийн цаг уурын тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Хүлэмжийн хийн нэг төрөл тул Карбон диоксид нь агаар мандалд дулааныг хадгалж, нарны гэрэл тусаагүй үед ч манай гаригийг дулаан байлгадаг. Бид бүгд сүүлийн жилүүдэд гадна агаар дахь хүлэмжийн хийн түвшин дэлхийд тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
Дотор агаарт СО2 үүсгэгч эх үүсвэр
Хэдийгээр СО2-г үүсгэгч нь эцэстээ агаар мандал эсвэл далайн усанд шингэдэг нь зарим төрлийн хий нь байшин, гэр дотроо байгаа бидэнд нөлөөлж байдаг. Түгээмэл дараах эх үүсвэрээс СО2 ялгарч байдаг:
1. Таны бие: дотор агаар дах карбон диоксидийн хамгийн том эх үүсвэр бол үнэндээ бидний бие махбодь билээ. Та амьсгал авахад Таны биеийн эд эс бүр хүчилтөрөгчийг хүлээн авах процесс явагдана. Энэ химийн урвалжийн дүнд бидний бие карбон диоксидийг ялгаруулж амьсгалаа гаргахад агаарт дэгдэнэ. Энэ хий агаар мандалд хөөрөх шинж чанартай ч хаалттай байшин, гэр доторх СО2-т дээш хөөрөх орон зай байдаггүй.
2. Агаар сэлгэлт муу: сүүлийн үеийн барилгууд эрчим хүчний хэмнэлттэй технологиор баригдаж байгаа. Ингэж баригдсан байшин зай завсаргүй битүү орчин үүсгэж СО2-г гадагшлах боломжгүй болгосноор эрүүл биш агаар бий болдог.
3. Гэртээ хоол хийх: гэрт асааж буй бүх төрлийн гал карбон диоксидийг ялгаруулна. Газын плитка, галладаг зуух, камин, тамхины гал, лааны дөл бүгд СО2 ялгаруулна.
Дотор агаар дахь СО2 Таны эрүүл мэндэд халтай
Дотор агаар дах СО2-н эрүүл мэндэд нөлөөлөх гол хэлбэр нь бидний тархины үйл ажиллагаа. Өрөө доторх карбон диоксид нэмэгдэхийн хэрээр Таны амьсгалах хүчилтөрөгчийн хэмжээ багасна. Карбон диоксидийн хэмжээ хэт өндөр буюу 40,000 ppm хүрэхэд Таны амь нас эрсдэлд орно.
СО2 түвшин 1,000-5,000 ppm бол мэдэгдэхүйц сөрөг нөлөөтэй. Ихэвчлэн дотор агаарт СО2 түвшин 1,000 ppm орчим байдаг ба энэ нь Таныг нозойруулах, нойр хүргэх, дотор муухайрах болон оюун санаа төвлөрөхгүй байх хангалттай шалтгаан болно. Ийм орчинд удаан хугацаанд байвал толгой өвдөж бие чилнэ.

Сэтгэгдэл

0/5
Та энэ бараа бүтээгдэхүүнийг худалдан аваад сэтгэгдлээ илэрхийлэх анхны хүн болоорой

Сүүлд үзсэн